Манай сургуулийн вэб сайтад тавтай морилно уу!
Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ хичээлийн жилд манай сургууль 100 гаруй багш ажиллагсадтай, 1500 гаруй суралцагчидтай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхлээд байна.
2010-2011 оны хичээлийн жилд бидний дэвшүүлж буй гол зорилго бол сургалтын орчны стандартыг сайжруулах, сурлагын амжилт чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Нийт багш ажиллагсад болон суралцагчиддаа ажил, сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
